top of page

Таны харшлын шалтгааныг нарийвчлан тогтоож, тохирсон эмчилгээний шийдлийг олно.

1 h
5,000 Монгол төгрөг
Улаанбаатар

Service Description

"Амьсгалын замын, хоол хүнс, эм, хүрэлцэх бодис зэрэг олон төрлийн харшил нь хүний биеийн дархлааны системийн хэт мэдрэг хариу урвалаас үүддэг. Харшил нь зөв оношлогдоогүй тохиолдолд буруу эмчилгээ хийгдэж, байнгын зовиур үүсгэх эрсдэлтэй. Манай эмнэлэгийн харшлын сорил нь нэг төрлийн харшлын шалтгааныг илрүүлэхэд зориулагдсан бөгөөд сорьцыг арьсан дээр эсвэл цуснаас аван хийдэг. Эмчтэй зөвлөлдөн, шинж тэмдэгт тань нийцэх сорилыг сонгоно. Энэ нь цаашдын оношилгоо, эмчилгээний хамгийн чухал эхлэл болдог. Сорилын үе шат: Үзлэг, асуумж бөглөнө Харшлын шинж тэмдэгт үндэслэн сорилын төрлийг тодорхойлно Арьсан дээр эсвэл лабораторийн аргаар сорил хийнэ Хариу тайлбарлаж, үргэлжлүүлэх эмчилгээний зөвлөгөө өгнө Тохиромжтой хүмүүст: Арьс загатнах, тууралт гарах Нүд загатнах, улайх, хамар битүүрэх Хоолны харшилтай байж болзошгүй Тухайн харшил үүсгэгчийг тодорхой болгох хүсэлтэй хүмүүс 📌 Энэ үйлчилгээ нь 1 төрлийн сорил хийхэд зориулагдсан бөгөөд шаардлагатай бол та нэмэлт сорилыг захиалж авах боломжтой."


Contact Details

  • Altan Ord Tsogtsolbor, BZD - 43 khoroo, Ulaanbaatar, Mongolia

    76005824

    hello@nandinclinic.mn


bottom of page