Озон эмчилгээ
Озон эмчилгээ
Service Description
Озон эмчилгээ нь хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр болох озоны тусламжтайгаар биеийн эсийн түвшинд эрчимтэй цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийх байгалийн, аюулгүй арга юм. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөж, дархлааг дэмжиж, үрэвсэл, вирус, бактери, хорт бодисуудыг саармагжуулан гадагшлуулдаг. Озон нь хүний биед хоргүй тунгаар хэрэглэгдэж, эсийн амьсгалыг идэвхжүүлж, цусны эргэлт, бодисын солилцоог эрчимжүүлснээр архаг ядралт, дархлаа сулрал, арьсны асуудал, үрэвсэлт өвчнүүдэд өндөр үр дүнтэй. 🌀 Озоэ эмчилгээний үйлчлэл: • Бие дэх хорт бодис, үрэвсэл, нян, вирусыг устгана • Эсийн хүчилтөрөгчөөр хангах чадварыг нэмэгдүүлнэ • Дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлнэ • Арьсны төлжилт, өнгө зүсийг сайжруулна • Биеийн ерөнхий ядаргаа, сульдааг багасгана • Бодисын солилцоог идэвхжүүлж, нөхөн сэргээлтийг хурдасгана ⚙️ Эмчилгээний үе шат: 1. Эмчтэй урьдчилсан үзлэг, зөвлөгөө 2. Цусны шинжилгээ эсвэл шаардлагатай үзлэгүүд 3. Озон агуулсан уусмалыг судсаар эсвэл озоноор баяжуулсан агаар, тос хэлбэрээр хэрэглэнэ 4. Эсийн түвшинд хүчилтөрөгчийн солилцоо идэвхжинэ 5. Хэрэглэгч биеийн хөнгөрөлт, сэргэх мэдрэмжийг мэдэрнэ 👤 Хэнд тохиромжтой вэ? • Архаг ядаргаа, дархлаа сулралтай хүмүүст • Арьсны асуудалтай, тууралт, үрэвсэл ихтэй тохиолдолд • Халдвар, вирусын дараах нөхөн сэргээлтэд • Хордлого, цусны эргэлтийн доголдолд • Биеийн ерөнхий эрүүл мэндээ дэмжих зорилготой хүмүүст 📌 Энэ эмчилгээ нь олон улсад батлагдсан аргачлалаар, мэргэжлийн тоног төхөөрөмж, туршлагатай сувилагчийн хяналтад явагддаг. 1–3 удаагийн эмчилгээний дараа үр дүн мэдэгдэхүйц илэрдэг. Багцаар хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.
Contact Details
Altan Ord Tsogtsolbor, BZD - 43 khoroo, Ulaanbaatar, Mongolia
76005824
hello@nandinclinic.mn